Э.Бэхбаяр “Pro wrestling league season” тэмцээнд уригдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-20 16:59:11

Чөлөөт бөхийн мэргэжлийн “Pro wrestling league season” тэмцээнд  ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр урилгаар оролцохоор болжээ.

Тус тэмцээнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Энэтхэгийн бөхийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж, олон улсаас легионер тамирчдыг урьж оролцуулдаг. Хоёр дахь жилдээ зохион байгуулж шилдэг бөхийн лигт Монгол Улсаас хэд хэдэн тамирчин урьж байгаа аж. Э.Бэхбаярын хувьд Дели хотын багт багтсан байна.

2017 оны нэгдүгээр сарын 2-19-нд болох “Pro Wrestling League season II” тэмцээнд 18 баг оролцох юм. Баг бүр эрэгтэй 57, 65, 74, 97, 125 кг,  эмэгтэй 48, 53, 58, 69 кг гэсэн есөн бөхтэй байна. Халз барилдаан бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр легионер бөх барилдуулж болно.

Дашрамд сонирхуулахад, 2015 онд анх удаагийн “Pro Wrestling League season” тэмцээнд Монголоос ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Рио 2016” олимпийн наадмын V байрын шагналт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Ж.Чулуунбат нар урилгаар барилдсан юм.

Д.Өлзий

相关新闻