Боксчин Н.Төгсцогт эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-20 19:16:38

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт даваа гарагт АНУ-аас эх орондоо ирлээ.

Бээжингийн олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар, жүжигчин Э.Цолмонбаяр нар түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудлаас тосон авлаа.

Мэргэжлийн боксоор хүчээ сорих болсон Н.Төгсцогт энэ сарын 9-нд  АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт ээлжит тулаанаа Мексик тамирчинтай хийж ялалт байгуулсан юм. Энэ нь түүний долоо дахь ялалт нь билээ.

Д.Өлзий

 

相关新闻