Гүйлтийн цанын олон улсын тэмцээн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-22 11:51:54

Төв аймгийн Борнуур сумын" Дугана хад" жуулчны баазад гүйлтийн цанын олон улсын тэмцээн амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ тэмцээнд ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны болон дотоодын 15 байгууллагын 150 гаруй тамирчид хурдаа сорин өрсөлдсөн юм. Энэ удаагийн сонирхогчдын тэмцээнээс төв аймгийн Борнуур сумын тамирчин Д.Оюунчимэг 15 км-ын зайд алтан медаль хүртсэн бол Заамар сумын тамирчин Б.Батшүр мөнгөн медалийн эзэн болжээ. Ойрын зайн /1,2 км/ элит тамирчдын уралдаанд эмэгтэйчүүдээс А.Энхтуул тэргүүлсэн эрэгтэйчүүдээс Б.Амарсанаа алтан медалийн эзнээр тодорлоо.

Д.Өлзий

相关新闻