Оны тэргүүний оюутнууд маргааш тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-12-22 17:07:21

МЗХ 1996 оноос эхлэн их дээд сургууль, коллежид суралцагч залуусын дунд оны шилдэг оюутнуудыг шалгаруулах “Алма матер” ёслолын ажиллагааг ахин сэргээж, энэ удаа 16 дахь жилдээ зохион байгуулна.

Эдийн засаг, нийгмийн ухаан, анагаах ухаан, техник технологи, урлаг спорт, боловсрол, хүмүүнлэгийн салбар чиглэлд суралцаж буй 12 шилдэг оюутныг шалгаруулах юм.

Нийт 200 гаруй оюутны материалаас шилдгийн шилдэг 12 оюутан 2016 оны тэргүүний оюутнаар шалгарч МЗХ-ны “Тэргүүний оюутан” цол тэмдэг, өргөмжлөл хүртэнэ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын дарга асан доктор, профессор С.Төмөр-Очир, Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс,  Соёмбо академийн ерөнхий захирал С.Санжмятав, Зууны мэдээ сонины ерөнхий эрхлэгч Б.Отгонбаяр, МЗХ-ны дэд ерөнхийлөгч У.Басбиш, УТХА хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, МУИС-ийн Оюутны албаны дарга О.Алтангэрэл нар багтжээ.

Сүүлийн таван жил завсарлаад байсан энэхүү ёслолын ажиллагаа маргааш Нийслэлийн Иргэний танхимд болно.

Ж.Болор

 

相关新闻