Сарын сүүлээр цасан шуурга шуурч хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭнэ сарын сүүлийн 10 хоногийн эхэн, дунд үеэр цас орж, цасан шуурга шууран, эрс хүйтэрнэ.
Энэ сарын 20-нд Төв нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 21-нд нийт нутгаар, 24, 27-нд нутгийн хойд хэсгээр зонхилж ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд 3-8 м/с, 24, 27-нд зарим газраар 12-14 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ гэдгийг Төв аймгийн ус цаг уур орчны шинжилгээний албаны синоптик инженер О.Оюунцэцэг мэдээлэв.
Мөн хугацааны эхэн дундуур эрс хүйтэрч, ялангуяа 25-наас хүйтний эрч чангарч, улмаар хадгалагдан томоохон голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. 23-24, 28-30-нд нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байгаа талаар Төв аймгийн УЦУОША-ны синоптик инженер О.Оюунцэцэг мэдээлэв.
Гуравдугаар арав хоногийн цаг агаарын төлөв мэдээнээс харахад хугацааны эхэн, дунд үеэр цас орж, хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа хаагдан, халтир гаа гулгаа үүсэх, төөрөх, осгох зэрэг хүндрэл үүсч болзошгүй учраас онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг тээвэрчид, ард иргэдэд УЦУОША-наас онцгойлон анхааруулж байна.
Иймд цаашид цаг агаарын мэдээллийг байнга авч, албан байгууллага, гэрийн халаалт дулаан доголдохоос урьдчилан сэргийлж, гадагш гарахдаа дулаан хувцаслах, малчид мал сүргийг ойрын бэлчээрт хариулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Төв аймаг Т.Есүхэйтөмөр