Нийслэлийн харъяа агентлагийн удирдлагууд хариуцлагатай жижүүрээр ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр буюу энэ сарын 29-нөөс шинэ он гартал үргэлжлэх бүх нийтийн амралтын өдрүүдэд нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга, удирдлагууд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд хариуцлагатай жижүүрээр ажиллах болжээ.
Тухайлбал, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн удирдлагууд хариуцлагатай жижүүрээр ажиллана. Мөн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Хот тохижилтын газар, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга нар энэ сарын 29-нөөс 1 дүгээр сарын 2-ны өдрүүдэд хуваарийн хариуцлагатай жижүүрээр ажиллах аж. Иргэд хэрэгцээт мэдээллээ Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, 76111005 дугаарын утсаар авах боломжтой юм.
Ч.Ариунболд