Хүүхдийн төлөөх онцлох үйл явдлууд шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн 2016 оны хүүхдийн төлөөх онцлох үйл явдлыг шалгарлаа. Аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн төвөөс 9 үйл явдлыг шалгаруулсан байна.
А.Ханддорж даргатай Усан бассейн, фитнесс клуб, С.Ганцэцэг менежертэй Дэлхийн зөн ОУБ-ын "Зудын төсөл", Эрүүл мэндийн газрын С.Нарантуяа даргын санаачилсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тасаг, Д.Оюунбилэг даргатай Хүүхдийн салбарын чадавхи бэхжилт, хөрөнгө оруулалт, мөн Б.Эрдэнэбаатар даргатай Боловсрол соёл урлагийн газрын зохион байгуулсан сургууль, цэцэрлэгүүдийн камержуулалт, зайны сургалтын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, "Булган мээж" ОНӨХХК-аас зохион байгуулсан "Усны эрүүл ахуй, усны талаарх боловсрол олгох сургалт", Д.Ууганбаяр даргатай ОБГ-ын Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажил, Хүүхдийн паркын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил, Хүүхдийн парламентын хүүхдүүдийн ажил үйлчилгээ тус тус шалгарч аймгийн Засаг даргаас шагнал гардан авлаа.
Мөн энэ үеэр Ц.Батхүү захиралтай "Ингэт чацаргана" ХХК, Б.Болд-Эрдэнэ захиралтай Хаан банкны Булган дахь салбар, Ч.Сарантуяа захиралтай Тогооч нарын холбооны Булган дахь салбар, Н.Эрхэмбаяр Засаг даргатай Бүрэгхангай сум. Эдгээр байгууллагууд хүүхдэд ээлтэй байгууллагаар шалгарлаа.
П.Батням