Оны сүүлээр цасан шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-27 12:27:50

Өнөө өглөө буюу 12 сарын 27-нд Булган аймгийн хойд хэсэг болох Тэшиг, Хутаг-Өндөр сумдаар хүчтэй цасан шуурга шуурч өнгөрлөө. Цасан шуурганы үеэр ямар нэгэн эрсдэл, осол аваар гарсангүй.

12 сарын 30-нд зарим газраар, 31-нд нутгийн төв болон өмнөд хэсгээр цас орж явган шуурга шуурна.  27, 29, 31-нд салхи 6-11м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Цас шуурганы үеэр агаарын температур  шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна. Бусад үед шөнөдөө 24-29, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 1 сарын эхээр хүйтний эрч суларна.       

 П.Батням                            

 

 

相关新闻