Э.Бэхбаяр 23,530 ам.долларын үнээр уригджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЭнэтхэг улсын Дели хотноо 2017 оны нэгдүгээр сарын 12-19-нд “Pro Wrestling League season 2” буюу “Мэргэжлийн бөхийн лиг”-ийн хоёрдугаар тэмцээн болно.
Энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Э.Бэхбаяр уригдсан бөгөөд дуудлага худалдаагаар Дели хотын багт 23,530 ам.долларын үнээр очсон байна. Тус тэмцээнд Дели, Пенджаб, Жайпур, Уттар Прадеш, Мумбай, Харьяна гэсэн зургаан хотын баг оролцож хүч, ур чадвараа сорино.
Д.Өлзий