Амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭнэ сарын 28-ны өдрөөс ирэх оны нэг сарын хоёрны өдөр хүртэл дөрөв хоногийн хугацаанд Төв аймгийн Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхлэв.
Төв аймгийн хэмжээнд дөрөв хоногийн баярын амралтын үеэр Төв аймгийн Цагдаагийн газар 114 офицер, 93 ахлагч нийт 204 албан хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, иргэдийнхээ амар тайван нөхцөл байдлыг бүрдүүлэх зорилгоор хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа гэж Төв аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах Ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Нансалмаа хэлсэн юм.
Олон хоног үргэлжилж байгаа амралтын өдрүүдэд иргэд болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ болзошгүй эрсдэлээс хамгаалж сонор сэрэмжээ дээшлүүлэх, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Төв аймгийн Цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна.
Мөн Төв аймгийн Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цагдаагийн газрын албан хаагч нарт ажлын сахилга, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллах үүрэг чиглэлийг Төв аймгийн ЦГ-ын дарга Б.Ганзоригийн зүгээс өгөв.
Т.Есүхэйтөмөр