Төв нутгийн Төрийн дээд шагналтнууд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВМонгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 177-аар зарлигаар Төв аймагт хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой тохиож буй өдрүүдэд Төв аймгийн бэлгэ тэмдэг болсон өргөө цагаан гэрийн ёслол хүндэтгэлийн хүндэт өргөөнд хичээл зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа хамт олноо манлайлж, хөдөлмөр зүтгэлээрээ шалгарсан хүндэт иргэдийнхээ төлөөлөлд төрийн дээд цол, одон, медалийг Төв аймгийн удирдлагууд шагнал гардууллав.
“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор
Р.Батмөнх /Баян-Өнжүүл сумын 2 дугаар багийн ахмад настан/
Ц.Батболд /Зуунмод сумын 1 дүгээр багийн өндөр настан/
“Алтан гадас одон”-гоор
Д.Энхтуяа /Баянчандмань сумын АЗЗА ХК-ий санхүүч/
А.Цогзолмаа /Зуунмод сумын 1 дүгээр багийн өндөр настан/
Б.Уранчимэг /Улаанбаатар цахилгаан түгээх станц ХК-ий Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйлчлэх ажилтан/
В.Нямцэрэн / Зуунмод цахилгаан түгээх төвийн ахлах нягтлан бодогч/
Л.Наранцогт /Аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч/
“Цэргийн гавьяаны одон”-гоор
Ж.Батсайхан /Аймгийн ОБГ-ын галын байцаагч/
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар
Д.Чулуунбат /Алтанбулаг сумын сургуулийн захирал/
Л.Жүгдэр /Аргалант сумын үхрийн фермерийн захирал/
Ч.Шагдарсүрэн /Баяндэлгэр сумын Байдлаг багийн ахмад настан/
Г.Баянцогт /Баянчандмань сумын өндөр настан/
Ж.Дуламсүрэн /Дөрвөнлхагва ХХК-ий бригадын дарга/
Ц.Хандсүрэн /Зуунмод сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч/
Д.Алтанцэцэг /Аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга/
А.Аварзэд /Аймгийн Прокурорын газрын орлогч, туслах прокурор/
Б.Ганболд /Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нярав/
М.Бямбаа /Өвөр жанчивлан рашаан сувиллын тогооч/
Т.Надирмаа /Зуунмод сумын 5 дугаар багийн өндөр настан/
Ц.Чулуунцэцэг /Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтэн/
С.Энхжаргал /Эрдэнэсант сумын “Нарт Монгол” ХХК-ий ерөнхий захирал/
Шинэ оны босгон дээр өөрийн эрхэлсэн ажилдаа оюун ухаан, авьяас билгээ дайчлан хөдөлмөрлөж амжилт гаргасан хүмүүстээ Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат баяр хүргэн үг хэлж амжилт бүтээл аз хийморийн дээдийг хүсэн ерөөв.
Шагнал хүртсэн хүндтэй хүмүүсийн зүгээс талархсан сэтгэлээ барьж дийлэлгүй баярын нулимс унагаж байлаа. Нутаг орныхоо хөгжил дэвшил, эрхэм үйл хэрэгт зүтгэж яваа Монголын мянга мянган бүтээлч, хөдөлмөрч иргэдийнхээ төлөөлөлд хүндэтгэл үзүүлсэндээ баяртай байгаа нутгийн удирдлагууд сэтгэл дүүрэн буйгаа илэрхийлж байв. Төрийн дээд одон медалиар нийи 20 гаруй хүнийг шагнаж урамшууллаа.
“Цэргийн хүндэт медаль”-аар
Н.Дашдаваа /Аймгийн Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч/
Э.Энхмөр /Аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч/
Ж.Батжаргал /Аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгч/
Ёслол хүндэтгэлийн энэ танхимд Төв нутгийнхаа бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдийн төлөөлөл болон мянга мянган шавь төрүүлсэн эрдмийн уурхайн эзэн багш, эрүүл энхийн манаанд олон жил зогссон эмчээс эхлээд дасгалжуулагч, яруу найрагч, хөгжимчин, инженер, зурагчин, малчин, эх баригч, спортын алдартнууд, цэрэг тусгай байгууллага, соёл гэгээрлийн зүтгэлтнүүд гээд салбар салбартаа манлайлал үзүүлж яваа иргэдийнхээ зүтгэл сэтгэлийг Монголын төр, Нутгийн удирдлагууд үнэлсэн юм.
Т.Есүхэйтөмөр