Төрийн дээд одон медаль гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬТулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбар, төр, төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн иргэд төрийн дээд одон медаль энгэртээ зүүлээ.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Дэлгэрцогт сумын АИХ-ын депутат Г. Бөхчулуун, Баянцагаан малчдын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Бүүвэйбаатар, Сайхан-Овоо сумын АИХ-ын депутат Д.Цэдэнбал, Сайнцагаан сумын 7-р багийн өндөр настан А.Бямбаа нар шагнуулсан бол Цэргийн гавъяаны одонг аймгийн ШШГА-ны жолооч С.Даваадагва зүүсэн юм.
Төрийн дээд Алтан гадас одонгоор Цагаандэлгэр сумын ЗДТГ-ын дарга С.Сайнбаяр, Баянжаргалан сумын өндөр настан Ж.Бүрэнжаргал, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн их эмч С. арангэрэл, Адаацаг сумын “Амьдралын туг” хоршооны нягтлан бодогч Б.Балжинням, МСҮТ-ийн хоолны технологич багш С.Цэцэгмаа, Эрдэнэдалай сумын малчин Д.Түймэрийнгал нарын 15 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Баянгийн говь” ХХК-ийн засал чимэглэлчин А.Бямбадорж, Говь-Угтаал сумын малчин Н.Баатархүү, Төрийн архивын сан хөмрөгч Ч.Оюунсайхан, Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн ахлах эх баригч А.Алтанчимэг, Төв халхын дуулалт жүжгийн театрын мужаан М.Эрдэнэбилэг нарын 11 иргэн тус тус шагнууллаа.
Мөн Цэргийн хүндэт медалийг аймгийн Цагдаагийн газрын харуулын цагдаа А.Эрдэнэбаян, Эрүүгийн тасгийн дарга М.Баатарчулуун нар энгэртээ зүүж, Дундговь аймгийн төрийн дээд одон медальтнуудын эгнээг өргөжүүлсэн юм.
Шагнал гардуулах ёслол Дундговь аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болж, шагнал гардан авсан иргэддээ аймгийн удирдлагууд баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь улам өндөр амжилт, эрүүл энх сайн сайханыг хүсэн хүндэтгэл илэрхийлэв.
Т. Отгонтуяа