Нийслэлийн гурван амаржих газарт 23 хүүхэд шинээр мэндэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭШинэ оны эхний өдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын нэгний өдрийн 12.20 цагийн мэдээгээр нийслэлийн гурван амаржих газар нийт шинээр 23 хүүхэд мэндлээд байна.
Тодруулбал Клиникийн нэгдүгээр амаржих газар 13 хүүхэд, Клиникийн гуравдугаар амаржих газар 6 хүүхэд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дөрвөн хүүхэд шинээр мэндэллээ. Ийнхүү шинэ оны эхний өдөр мэндэлсэн үрсийн 17 нь хүү бол, 6 нь охин юм байна.
Дашрамд дурдахад улсын хэмжээнд өнгөрсөн онд 2015 оноос амаржсан эх 1422 -оор буурсан үзүүлэлт гарсан. ав. Гурван сая дахь иргэн Монголжингоо түүний үе чацуутнууд 120 мянга гаруй дүү дагуулснаар хүн ам тоо 3.124.185 -т хүрээд байна.
Б.Заяа