Сонгинохайрхан дүүрэгт 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Жил бүрийн зургаадугаар сард хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд нэг наст мандлын цэцгийг тарьдаг уламжлалтай.
Энэ жил Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд хун цэцэг, алаг нүдэн, алиссум, шар хилэн зэрэг нэр төрлийн 35700 ширхэг гоёлын цэцэг тарих ажлыг эхлүүлээд байна.
Эдгээр ажлыг нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан таван байгууллага гүйцэтгэж байгаа аж.