Төв талбайд 3000 гаруй иргэн шинэ оноо угтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний үеэр нийт 500 гаруй цагдаагийн албан хаагч Д.Сүхбаатарын талбайд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав.
Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглан, шинэ оноо хамтдаа угтдаг уламжлалтай. Төв талбайд 3000 гаруй иргэн шинэ оноо угтжээ. “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг, дуучин Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцож ая дуугаа өргөсөн юм.
Цэнгүүнийг үзэж сонирхсон иргэд тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолд байршуулах боломжийг бүрдүүлжээ.
Б.Заяа