“Хасын хүлэгүүд” баг хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дээд лигийн энэ оны аварга “Хасын хүлэгүүд” баг АНЭУ-ын Абу Даби хотод болсон “BCL Asia” буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн тоглолтоос хүрэл медаль хүртлээ.
Тэд медалийн төлөөх тоглолтод АНЭУ-ын “Шабаб Аль-Ахли”
багийг 84:79-өөр хожсон юм. 

Монголын лигийн аваргууд хэсгийн шатанд Хятадын аварга “Зежиан Гуанша Лионс” хожиж, Ираны аварга “Табиат Баскетболл”-д хожигдсон. Хэсгийн тоглолтод үзүүлсэн амжилтаараа шөвгийн наймд шалгарч, энэ шатанд Филиппиний лигийн аварга “Миралко Болтс”-ыг 83:78-аар буулган авснаар шөвгийн дөрөвт Японы В1 лигийн аварга “Үцүномияа Брэкс”-тэй тоглож хожигдсон билээ.


 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    