Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргаар томилов
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дахин сонгохоор болж, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг улираан томилуулахаар шийдвэрлэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүдээс асуулт асууж, үг хэлсэнгүй. Иймд санал хураалт явуулахад Д.Ганбат гишүүнийг улираан томилохыг 80,4 хувийн саналаар дэмжлээ.
Б.Туул