Өсвөрийн балетчдын уралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Монголын гранпри” балетын уралдаан дөрөв дэх жилдээ өнөөдөр эхэллээ.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр тус уралдааныг 2022 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Олон улсын балетын фестивалын хүрээнд ССАЖЗЯ-ны дэмжлэгтэй зохион байгуулж буй энэхүү уралдаан 6-14 насны ангиллаар болж бөгөөд 180 гаруй өсвөрийн балетчин оролцож байна.
Тус уралдаан балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай уралдаан тэмцээнийг эх орондоо нутагшуулах, Монголын бүжигчдэд эх орондоо ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгох, үеэс үед гайхагдах монгол авьяасыг олж нээх, балет сонирхогчдын тоог нэмэх, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, олон улсын балетын салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэх зорилготой ажээ.
Энэхүү тэмцээнээс
шалгарсан бяцхан балетчид УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран маргааш гала тоглолтод
оролцоно. Маргааш болох гала тоглолтод Л.Минкусын “Дон Кихот”, Ж.Чулууны “Уран
хас”, П.И Чайковскийн “Хунт
нуур” гэх мэт дотоод, гадаадын
шилдэг бүтээлүүдээс дээжлэн үзэгчдийн хүртээл болгох юм.