Нэгдүгээр сарын дунд үеэс хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-04 17:53:42

Сүхбаатар аймгийн нийт нутгаар нэгдүгээр сард агаарын температурын дундаж нь 18-23 градус хүйтэн буюу нутгийн  хойд хэсгээр олон жилийн дунджаас 0,5-1 градус  хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Нэгдүгээр сарын эхэн болон сүүлээр хүйтний эрч суларч шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх бол сарын дунд үеэр хүйтний эрч чангарч шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно. Энэ үед салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх ба зарим үед түр зуур 16 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Т. Одончимэг

 

相关新闻