Таван малчныг улсын шагналд тодорхойлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-04 18:19:07

Сүхбаатар аймгийн засаг даргын зөвлөл хуралдаж, Улсын аварга малчин, хошой сайн малчин, аварга саальчинд тодорхойлох асуудлыг хэлэлцэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд таван  хүний материалыг хүргүүллээ.

Улсын сайн малчин шалгаруулах журмын өөрчлөлтөөр шагналыг Улсын аварга малчин хэмээн нэрлэхээр болсон бөгөөд уг шагналд Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн малчин Шагдарсүрэнгийн Даваабаатар, Уулбаян сумын Баян багийн малчин Батмөнхийн Бадамдорж, Халзан сумын 2-р багийн малчин Рагчаагийн Ооёо нарыг дэмжин материалыг хүргүүлээд байна.

Мөн 13 сумаас 10 гаруй малчны материал ирүүлснээс шүүн хэлэлцэж, Баруун-Урт сумын 8-р багийн малчин Гочоогийн Батнасанг Улсын хошой сайн малчинд, Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Борын Оюун-Эрдэнийг Улсын аварга саальчинд тус тус дэмжсэн байна.

Т. Одончимэг

相关新闻