Футзалын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Хөл бөмбөгийн холбоо, Биеийн тамир спортын газраас хамтран Футзалын идэрчүүдийн аварга шалгаруулах төвийн бүсийн тэмцээнийг Төв аймагт анх удаа зохион байгуулж байна.
Хөл бөмбөгийн спортыг хүүхдүүдэд багаас нь сургах, бие бялдрыг хөгжүүлэх энэ спортоор дамжуулан ирээдүйн тив дэлхийн тэмцээнд амжилт гаргах эхлэлийг одооноос тавьж өгөхөд чиглэгдэж байгаа гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа.
Тэмцээний нээлтэд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, НБХ-ийн дарга Г.Мөнхцэцэг, Биеийн тамир спортын газрын дарга Г.Лхагвасүрэн нар оролцож тамирчдад спортын өндөр амжилтыг хүсэн ерөөсөн юм. Хөл бөмбөгийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-6-ны хооронд болох юм.
Футзалын 15-17 хүртэлх насны идэрчүүдийн Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган, С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул, Б.Ганцогт дасгалжуулагчтай Сэлэнгэ, М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон, С.Алтансүх дасгалжуулагчтай Төв зэрэг таван аймгаас нийт 120 тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм.
Төвийн бүсийн тэмцээнээс шалгарсан шигшээ багийн тамирчид үргэлжлүүлэн Улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөс гадна Олон Улсын аваргын төлөө оролцох юм.
Т.Есүхэйтөмөр