Э.Хүслэн шилдэг 10 даамчинтай зэрэг тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬӨсвөрийн даамын дэлхийн хошой аварга Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 5г ангийн сурагч Э.Хүслэнгийн нэрэмжит Сайншанд сумын өсвөрийн даамчдын аварга шалгаруулах тэмцээн энэ оны нэгдүгээр сарын 15-нд Сайншанд хотноо болно.
Таваас зургаан настай хүүхдүүдийн оюуны чадавхыг хөгжүүлэх ахмад даамчдын арга туршлагаас суралцуулахад зорилготой уг тэмцээнд эхний гурван байр шалгарсан тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнах бөгөөд эхний 10 байрт шалгарсан тамирчдыг 2017 оны Дорноговь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм байна.
Харин дэлхийн хошой аварга Э.Хүслэн шилдэг 10 даамчинтай зэрэг тоглоно. Тэрээр 2016 оны дэлхийн 08-10 настны шилдэг тамирчин болсноос гадна азийн аваргын долоон алтан медалийг эх орондоо авчирсан шилдэг тамирчин юм.
Х.Эрдэнэбулган