"Монгол шуудан”-гийн хувьцаа 4.51 хувиар өслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн хөрөнгийн биржийн арилжаагаар “I”, “II” ангилалд бүртгэлтэй 7 компанийн 10 400 ширхэг хувьцааг арилжиж нийт 12 сая 680170 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Тодруулбал хоёр компанийн хувьцаа өсч, дөрвөн компанийн хувьцаа буурсан бол нэг компанийн хувьцаа тогтвортой байв. Түүнчлэн өнөөдрийн арилжаагаар “Монгол шуудан” компани хамгийн өндөр буюу 4.51 хувиар өссөн бол “Таван толгой”-н хувьцаа 3.73 хувиар тус тус өсчээ.
Эл "MSE ALL" индекс 846.32 нэгж болж 0.04 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 442 тэрбум 943 сая 360 717 төгрөг боллоо.