Ерөнхий сайдын төрсөн нутаг 2 шинэ иргэнээр бүл нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-05 22:06:41

Сэлэнгэ аймгийн 4 шинэ иргэн Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлийн гарын бэлгийг хүлээн авлаа.

Шинэ оны эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын төрсөн нутаг Мандал суманд нэг хүү, нэг охин, Сайхан суманд нэг хүү, Сүхбаатар суманд бас нэгэн хүү мэндэлж Сэлэнгийнхээ иргэдийг дөрвөн иргэнээр бүл нэмжээ.

Эдгээр хүүгийн ээж болох Мандал сумын иргэн хүүгийн ээж А.Энх-Амгалан, Т.Сэлэнгэ, Ж.Отгонсүрэн, охины ээж О.Ариунтунгалаг нарт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, гэргий н.Тунгалаг нарын илгээсэн Монголд үйлдвэрлэсэн нярайн багцыг гардууллаа.

Ерөнхий сайд бэлгэндээ сонгосон нярайн багцыг үндэсний үйлдвэрлэгч “Эксклюзив” компанид үйлдвэрлэсэн байна. Энэхүү нярайн хувцас хүүхдийн биед эвтэйхэн, элдэв харшил өгөхгүй, агаар сайн нэвтрүүлдэгээрээ давуу чанартай аж. Тус компанийн шинэ бүтээгдэхүүн болох нярайн багцын анхны худалдан авагч нь Ерөнхий сайдын гэр бүл ажээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻