Үдийн цай хөтөлбөрт 6857 хүүхэд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-06 02:00:51

Завханд  33 цэцэрлэгт сургуулийн өмнөх насны 4593 хүүхэд, хувилбарт сургалтанд 1121 хүүхэд хамрагдаж байна.

Цэцэрлэгийн хамран сургалт 74,0 сургуулийн өмнөх боловсролын хамралт 94 хувьтай байгаа нь улсын дунджаас дээгүүр байна. Өнөөдөр аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 29 сургуульд 14188 хүүхэд суралцаж  бага боловсролын хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,2 хувьд хүрсэн байна.

Харин дотуур байранд 1553 хүүхэд амьдарч байгаа нь хамрагдвал зохих хүүхдийн 98,2 хувийг эзэлж байна. Мөн үдийн цай хөтөлбөрт 6857 хүүхэд хамрагдаж түүнд 698,4 сая төгрөг зарцуулагджээ.

Б.Мягмарсүрэн

相关新闻