Налайх дүүрэгт "Галзуу" өвчин гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-07 11:39:19

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороонд мал, амьтны "Галзуу" өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Хорооны “Энгэр шанд”-ын 21 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн О халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн бөгөөд энэ сарын 05-нд шинжилгээ хийхэд "Галзуу" өвчин болох нь тогтоогджээ. Мөн энэ сарын 06-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Хүйсийн говь” хэмээх  газар малчин А-гийн суурьт “Хонины цэцэг” өвчин гарчээ.

Харин өнгөрсөн сарын 20-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд тавьсан хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна. Тус сумын Галуут багийн “Боорой” хэмээх  газар малчин Ё.Ганбатын хотонд "цэцэг” өвчин гараад байсан юм.

Ж.Батсайхан

相关新闻