МХЕГ-аас 482.3 гр алтыг улсын орлого болголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдээс захиргааны журмаар хураан авсан 923.26 сорьцтой 482.3 грамм алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өглөө.
Энэхүү алтыг МХЕГ-ын Захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, худалдах, устгах зөвлөлийн шийдвэрийн дагуу улсын орлого болгож байгаа юм. Ийнхүү МХЕГ-аас өмнөх жилүүдтэй нийлээд нийт хоёр кг гаруй алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах, байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ улс орны эдийн засгийг тэтгэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Дашрамд дуулгахад, өнгөрсөн хугацаанд хууль бус олборлолтын улмаас алтны нөөцөд учирсан хохиролд 3.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.
Ж.Батсайхан