Сурагчдын өвлийн амралтыг сунгах асуудлыг түр хойшлууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2017-01-10 11:12:51

БСШУС-ын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт Нэгдүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Амралтыг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгджээ.

Тодруулбал тус яамнаас халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан амралт дуусахын өмнө дахин зөвшилцөх болсноо илэрхийллээ.

Харин Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх асуудлаар нийслэлийн Засаг дарга С.Батболдод хандан албан тоот явуулсан. Уг албан тоотын хариуг хотын дарга өнөөдөр хүргүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын хүргүүлсэн хариуд Нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаагаа дурьдаад энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа товч танилцуулжээ. Мөн БСШУС-ын яамны шийдвэрийг харгалзахаа мэдэгджээ. 

Б.Заяа

相关新闻