"Цагаан хадаг" олон улсын кино наадамд нэр дэвшив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн бодит амьдралаас сэдэвлэн "Hulegu pictures" кино компани, МЖБХ-той хамтран бүтээсэн "Цагаан хадаг" уран сайхны кино олон улсын кино наадамд нэр дэвшсэн байна.
Тодруулбал, Бангладеш улсад нэгдүгээр сарын 12-20-нд болж буй 15 дугаар " Dhaka International Film festival-15th" кино наадам, Энэтхэг улсад хоёрдугаар сарын 2-9-нд зохион байгуулах "Bengaluru International Film-9th " кино наадамд тус тус Азийн шилдэг кино номинаци/Asian Cinema Competition/-д шалгарч нэр дэвшүүлсэн байна.
Д.Өлзий