“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”  өнөөдөр 1 сая 52800 дахь хүндээ үйлчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-14 13:00:04

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” 2016 оны нэгдүгээр сарын 14-өөс эхлэн иргэдэд үйлчилж эхэлснээс хойш өнөөдөр яг нэг жилийнхээ үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдөр тэд 1 сая 52800 дахь хүндээ үйлчилсэн мэдээгээр нэг жилийн өдрөө угтлаа.

 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг төвлөрсөн нэг цэгээс шуурхай хүргэх тогтолцоог нэвтрүүлэх, үйлчилгээнд баримтлах зарчим, нэгдсэн ойлголтыг жигд мөрдүүлж хэвшүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилгоор энэхүү төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж байсан. 

“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-өөс иргэд, хуулийн этгээд аж ахуй нэгжийн зөвшөөрөл авах, лавлаа, тодорхойлолт зэрэг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа байгууллагуудаас авах үйлчилгээг нэг дороос авах боломжтой байдгаараа онцлог юм.

Ж.Батсайхан

相关新闻