30 дахь удаагийн “Парт тайм” чиглүүлэх сургалт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЗалуучуудын хөдөлмөрийн бирж өнгөрөгч лхагва гарагт цагийн ажил хайгч оюутан залууст зориулсан 30 дахь удаагийн “Парт тайм” чиглүүлэх сургалтаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь цагийн ажил хийхээр анх удаа ирсэн оюутан залууст зориулан цагийн ажлын хөлс, цагийн ажил хийх давуу тал, анхаарах зүйлс, ажил олгогчтой хэрхэн уулзах гэх мэт мэдээ мэдээллүүдийг өгдөг. Энэ үеэр Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн сургалт хариуцсан менежер З.Отгонзаяа “Хариуцлагатай оюутан байх” сэдвээр сонирхолтой лекц уншсан юм. Мөн тус биржээр дамжуулан цагийн ажил идэвхтэй хийдэг ШУТИС-ийн 2 дамжааны оюутан С.Мөнхдорж цагийн ажил хийж байсан туршлагаасаа хуваалцан ажил голохгүй хийх нь дараа нь маш том туршлага болдог хэмээн ярьлаа. Сургалтад хамрагдсан оюутан залуус хичээлээ орхигдуулалгүй өдрөөр биш цагаар ажил хийх хүсэлтэй байгаа энэ үеэр хэлж байв.
Б.Туул