Манай улсад гадаадын 122 орны 23737 иргэн бүртгэлтэй байдаг
МОНГОЛЫН МЭДЭЭГадаадын иргэн, харьяатын газар сэтгүүлчдийг урьж дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Тус газрын дарга Д.Мөрөн 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулахдаа "2016 онд баталсан Хилийн тухай хуулийн шинэчилсэн хуулиар хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаа нь энэ оны хоёрдугаар сард Хил хамгаалах газарт шилжиж байгаа. Манай байгууллага зургаан газарт байрладаг. Бүсийн газар гэж орон нутагт дөрвөн газар бий. Буянт-Ухаа болон Замын-Үүдэд байрладаг. Улсын хэмжээнд хилийн 46 боомт бий. Өнөөдрийн байдлаар 27 нь байнгын үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад 122 орны 23737 иргэн бүртгэлтэй байна. Хамгийн олон нь БНХАУ-ын иргэд бөгөөд 8707, БНСУ-аас 2558 иргэн бий” гэх мэдээг онцоллоо. Мөн хууль зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргахаас гадна мөнгөн дүнгээр торгодог байна. 2016 онд гэхэд тэрбум гаруй төгрөгөөр гадаадын иргэдийг торгосон мэдээг цахим дэлгэцээр харуулав. Бусад мэдээг дараагийн дугаарт дамжуулна.
Ж.Батсайхан