Улсын чанартай зам дагуу газар өмчлүүлэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-17 20:28:46

Булган аймгийн хэмжээнд 2017 онд 610,704 га газрыг иргэд, аж ахуйн нэгжийхэнд өмчлүүлэхээр  төлөвлөжээ.

Үүнээс 49,444 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар, 44,300 га-г аялал жуулчлалын зориулалтаар өмчлүүлнэ. Харин 124,625 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх бол 121,430 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар өмчлүүлэхээр болжээ.

Жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал, мод үржүүлгийн зориулалтаар 170,500 га газрыг, зуслангийн зориулалтаар 11,620 га-г, уул уурхайн зориулалтаар 36,990 га газрыг, орон сууц барих зориулалтаар 0,822 га газрыг, 1,953 га газрыг төсөвт байгууллагуудад тус тус өмчлүүлэхээр болжээ. 

Харин энэ онд улсын чанартай замын дагуу газар өмчлүүлэхгүй юм байна. Мэдээллийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын албаны холбогдох мэргэжилтэн өглөө.

                                                                                                                                                                                    П.Батням

相关新闻