Жүдо бөхийн УАШТ-нд Н.Түвшинбаяр тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-18 11:21:43

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа.

Эмэгтэйчүүдийн 78 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, эрэгтэйчүүдийн +100 кг-д Н.Түвшинбаяр нар жин өгсөж барилдан, түрүүлэв.  2017 оны УАШТ-ийн шилдэг эмэгтэй тамирчнаар олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа, шилдэг тамирчнаар Г.Алтанбагана нар шалгарчээ.

Харин жүдо бөхийн УАШТ-ийн эрэгтэйчүүдийн -81кг-ийн жинд 24 бөх хүч үзсэнээс аваргын алтан медалийг “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ О.Ууганбаатар хүртсэн байна. Тэрээр аваргын төлөө “Хангарьд”-ын тамирчин Н.Дагвасүрэнтэй барилдаж, цэвэр ялалт байгуулсан юм. Тус жинд хүрэл медалийг Б.Гаажадамба /Женко/, Н.Дагвадорж /Хилчин/ нар хүртлээ. 

相关新闻