Багийн барилдаанд "Женко" клуб тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2017-01-19 10:49:13

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний багийн барилдаан өчигдөр болж өндөрлөв.

Эмэгтэйчүүдийн багийн барилдаанд Алтан медалийн төлөө ХХЕГ-ын харъяа “Хилчин” спорт хороо-“Женко-1” багуудын хооронд өрнөж 2:3 харьцаатай “Женко” клуб ялалт байгуулсан байна.

 Тодруулбал хүрэл медалийн төлөө эхний барилдаанд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо – Монголын Жүдо академийг 3:2, хоёр дахь хүрэл медалийн төлөөх барилдаанд ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хороо-“Женко-2” багийг 3:2 харьцаагаар ялав.

 “Хилчин”-ий П.Буянхишиг, МУГТ Д.Сумъяа нар эхний  барилдаануудад ялалт байгуулсан ч “Женко”-клубийн Б.Мөнгөнчимэг  Улсын аварга Б.Хулан нар онооны харьцааг тэнцүүлсэн юм.  Харин сүүлийн барилдаанд Б.Мөнхтуяа /+78/,-Ц.Наранжаргал /-78/ нар оноолт таарч  Ц.Наранжаргал багтаа ялалт авчирлаа.

相关新闻