Цэргийн насныхны  эрүүл мэндийг сайжруулах зорилготой болзолт уралдааны шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-20 14:28:02

Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 онд “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндэд дүгнэлт гаргахад баримтлах журам”-ын хэрэгжилтийг ханган, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах, эмчлэн эрүүлжүүлэх чиглэлээр зарласан болзолт уралдааныг өнөөдөр дүгнэлээ.

Дээрх болзолт уралдаанд  идэвх санаачлага гарган амжилтттай оролцсон хороод, Өрхийн эрүүл мэндийн төвүүд Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналыг олгов. Дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, Конвер өрхийн эмнэлэг нэгдүгээр байр, 16 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, Мандам өрхийн эмнэлэг хоёрдугаар байр, 13 дугаар р хорооны Засаг даргын ажлын алба, Санколл өрхийн эмнэлэг гуравдугаар байрыг тус тус эзэлжээ. Шагналыг дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, Тамгын газрын дарга Н.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа нар гардуулж баяр хүргэлээ.

Ж.Батсайхан

相关新闻