Хүн амын тоо 2.1 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсын хүн ам 2016 оны эцэст урьдчилсан дүнгээр гурван сая 120 мянга 900 болсон хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
Энэ нь өмнөх оноос 63.2 мянган хүн буюу 2.1 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Мөн өнгөрсөн онд 79 мянга 382 хүүхэд төрсний 78 мянга 194 буюу 98.5 хувь нь Монгол Улсад, 1188 буюу 1.5 хувь нь хилийн чандад төржээ.
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2015 оны сүүлчээс 17.6 хувиар өсчээ. Харин нялхсын эндэгдэл улсын хэмжээнд 12 дугаар сарын байдлаар 1315 болсон нь 2015 оноос 81 буюу 6.6 хувиар өссөн дүн мэдээ гарчээ. Ийнхүү нялхсын эндэгдэл өсөхөд улаанбурхан амьсгалын замын өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Б.Заяа