Булган аймгийн Рашаант суманд цэцэг өвчин гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-20 20:00:48

Булган аймгийн Могод, Гурванбулаг сумдад гараад байгаа малын цэцэг өвчин Рашаант суманд бас гарлаа.

Өвчин гарсан голомтод хорио цээр тогтоож эхэллээ. Одоогоор нэг голомтод гараад байгаа тул өвчтэй малыг устган булж байна. Голомтод байгаа малыг болон эргэн тойрон байгаа айлуудын малыг мөн вакцинжуулж эхэллээ. Өвчин гарсантай холбогдуулан Рашаант суманд олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг түр хориглолоо.

Ойрын хугацаанд сумын "Залуучуудын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн", оюутан залуучуудын "Мөнгөн өвөл" цасны баяр тус тус болох байсан нь тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. 

                                                                                                                                                                                    П.Батням

相关新闻