Ашиглах боломжгүй болсон барилгад театр үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-23 08:23:27

Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрынхан шинэ театртай болох зорилго тавиад удаж байгаагаа аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ уламжиллаа.

Тус театрын барилга нь 1959 онд ашиглалтанд орсноос хойш гурван удаа их засварт оржээ. "Манай хамт олны гол зорилго шинэ барилгатай болох асуудал. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон барилгад үйл ажиллагаа явуулж байгаа. Бид дүгнэлтүүдээ аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Театрт 8 настай балчираас 80 настай буурлууд ч үйлчлүүлдэг,. Ер нь аль ч газрын театр төрийн өндөрлөгүүд, гадна дотны зочдоо хүлээн авч угтдаг нутгийн нүүр царай байдаг" гэж тус Театрын дарга н.Гомбосүрэн ярилаа.

Тус барилгад дахин засвар хийхээсээ бага зардлаар театртай болох боломжийг ч тус хамт олон санал болгосон юм. Энэ нь шинээр ашиглалтанд орох гэж байгаа Соёл спортын цогцолборын соёлын хэсэгт өргөтгөл хийх нь шинэ театр барихаас бага өртөг орохыг сануулаад авсан. Мөн театрын дарга хуучин барилгад дахин дахин засвар хийж хөрөнгө үрснээс шинэ байгууламжид дахин өргөтгөл хийх нь зөв шийдэл ч байх магадгүйг дахин онцолсон юм.

Дашрамд сонирхуулахад говийн түүхэн хүний тухай 80 сая төгрөгийн өртгөөр дуулалт жүжиг тавих гэж байгаа ажээ.

Д.Мишигсүрэн

相关新闻