Иван Ярыгиний тэмцээнд хүч үзэх бөхчүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-23 16:14:36

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” болон И.Ярыгиний нэрэмжит цомын төлөөх хүнд жингийн бөхчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 27-29-нд болно.

Тус тэмцээнд хүч, ур чадвараа сорин оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Далайбаяр, А.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Д.Цогтбаатар, Б.Нэмэхбаяр, 65 кг-д Н.Лхамгармаа, 70 кг-д Б.Цогтгэрэл, 74 кг-д Б.Бямбадорж, 86 кг-д П.Өнөрбат, Б.Нямбаяр, 97 кг-д Ө.Батзул, Г.Пүрэвдорж, 125 кг-д Н.Золбоо нар барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Цэнджав, Ц.Энхжаргал, Э.Нарангэрэл 53 кг-д Д.Отгонцэцэг, Г.Отгонжаргал, Э.Сумьяа, Б.Хатантуул, 55 кг-д А.Батцэцэг, Э.Даваачимэг, П.Шинэхүү, Н.Лхагвадулам 58 кг-д С.Цэрэнчимэд, Э.Гантуяа 60 кг-д О.Оюунтуяа, Б.Шоовдор, 63 кг-д П.Орхон, Э.Цэвэгмид, Э.Дэлгэрмаа, 69 кг-д О.Насанбурмаа, Б.Цэцэгбаяр, З.Болортунгалаг, Ш.Түмэнцэцэг 75 кг-д Ц.Баярзаяа, Г.Уртнасан нар хүчээ сорино.

Тус тэмцээнд дасгалжуулагчаар Ц.Хосбаяр, Ё.Батдархан, Лу.Энхбаяр нар ажиллах бол шүүгчээр Г.Амархүү, Л.Болормаа, Х.Ганболд нар томилогджээ.

Д.Өлзий

相关新闻