Үндэсний шигшээ баг болон дасгалжуулагчдыг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-24 14:21:42

Биеийн тамир, спортын газар /БТСГ/, Үндэсний шигшээ багийн албанаас Үндэсний шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 26-нд зохион байгуулна.

БСШУС-ын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний тушаалаар Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчин сонгон шалгаруулах, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам баталсан. Энэ журмын дагуу нэр дэвшүүлэх спорт холбоод бичиг баримтаа Нэгдүгээр сарын 21-ний дотор БТСГ-т хүргүүлсэн байх ёстой.

Уг сонгон шалгаруулалтаас гадна топ төрлүүдийн спорт холбоод Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт явуулах хугацааг ч зарлаад байгаа юм. Тухайлбал, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монголын таэквондогийн холбоод шалгаруулалт явуулах товоо зарлажээ.

МЧБХ-ноос шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцогчдыг нэгдүгээр сарын 27-нд бүртгэж, 30-нд шалгаруулалт явуулах бол Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт энэ сарын 30-нд болох юм.

Д.Өлзий

相关新闻