Дарханчууд футзалын үндэсний цомын анхны аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-24 16:34:17

"Футзалын үндэсний цом" анхдугаар тэмцээний алтан цомын эзнээр  Дархан-Уул аймгийн баг тамирчид тодорч таван сая төгрөгийн эзэд болов.

Жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом" тэмцээн анх удаагаа футзал төрлөөр Дархан-Уул аймагт болов. Энэ анхдугаар тэмцээн энэ сарын 16-23-нд үргэлжилсэн бөгөөд 18 аймгийн баг ур чадвараа сорин шилдгүүдээ тодрууллаа.  

Өнгөрсөн 2016 оны талбайн "Үндэсний цом"-ын аварга Дорнод, Төв аймгийн багийг 7:2-оор хожиж хүрэл медаль хүртлээ. Харин аваргын зохион байгуулагч Дархан-Уул аймгийн баг, Дорноговь аймгийн багийг хожиж алтан цомын эздээр тодров. С.Жаргалсайхан дасгалжуулагчтай энэ баг аваргын төлөө Дорноговь аймгийн багтай үндсэн цагт 4:4-өөр тэнцсэн ч торгуулийн цохилтоор ялалт байгуулж чадлаа.

Д.Өлзий

相关新闻