Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг саналаа нэгтгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг 4 дэх удаагийн хурлаа нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хийлээ.
Өнөөдрийн хурлаас гэр хорооллын иргэд бүлэг байгуулан, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч ажилласан тохиолдолд хотоос дэмжлэг үзүүлэх, утаа их ялгаруулдаг авто машины эзэмшигчид авах арга хэмжээг тодорхой болгох, газартай иргэд тухайн газраа орчны бохирдол үүсгэхгүй байх шийдэл гаргасан тохиолдолд газрыг нь баталгаажуулдаг байх зэрэг санал гаргалаа. Уг саналыг нэгтгэн НИТХ-ын чуулганд танилцуулах юм байна.
Дээрх ажлын хэсгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хотын удирдлагуудад санал, дүгнэлт өгөх зорилгоор байгуулсан юм.
Мөн үеэр суудлын вагон депо хотын агаарын бохирдолд нөлөөлж байна.Тиймээс үүнд анхаарах хэрэгтэй. Мөн өнгөрсөн 4 жилд агаарын бохирдлыг бууруулахаар төлөвлөсөн болон хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэх хэрэгтэйг анхаарууллаа.
Нийслэлийн гэр хорооллын иргэд жилдээ 700 мянган тонн түүхий нүүрс түлдэг гэсэн тооцоо бий. Түүхий нүүрсний хэрэглээг багасгахаас гадна нийтийн тээврээс ялгарч байгаа утаанд тавих хяналт, стандартыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналыг ажлын хэсгийн гишүүд гаргасан юм.
Б.Заяа