Бүх оддын тоглолт маргааш болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ны “Бүх оддын тоглолт” маргааш буюу энэ сарын 26-ны 18 цагт Спортын төв ордонд болно.
Тус тоглолтод Монгол Улсын залуучуудын шигшээ баг, АНУ болон БНАСАУ-ын легионеруудтай өрсөлдөх юм. Манай залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд Тайвань улсад энэ зун болох Дэлхийн “Универсиад” наадамд оролцох тамирчид тоглоно. Энэ тоглолтын үеэр холын зайн мэргэн буучдын шидэлтийн тэмцээн, багийн тэмцээн, ур чадварын тэмцээн зэрэг сонирхолтой ур чадварын тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдийг тодруулна.
Д.Өлзий