Зудын бүст байгаа өрхүүдэд 100 ам.долларын тусламж үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-26 14:09:07

Олон улсын Улаан Загалмайн хорооны Гамшгийн үеийн яаралтай тусламж үзүүлэх сангаас 160 мянган Швейцарь франк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас 100 мянган ам.долларын тусламжийг өвөлжилт хүндэрсэн 13 аймгийн малчдад хүргэх болсон талаар МУЗН-ээс мэдээлэв.

Уг тусламжийг хоёр үе шаттай хүргэх аж. Эхний ээлжинд Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгаас өвөлжилт хүндэрсэн бүс нутагт байгаа 1740 айлд “Хаан банк”-аар дамжуулан тус бүр 100 ам.долларын тусламж олгоно. Мөн эрүүл мэндийн анхны тусламжийн багц, олон улсын ан амьтныг хамгаалах нийгэмлэгээс малын эмчилгээний багц өгөх юм.

Хоёрдугаар шатны тусламжийг цагаан сарын дараа үзүүлэхээр болов. Уг тусламж нь “Хаан банк”-аар дамжуулан Төв, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгийн 1740 өрхөд тус бүр 100 ам долларын тусламж хүрнэ. Малчны хүүхдүүдэд сэтгэл зүйн дэмжлэг олгох сургалт зохион байгуулах ажээ.

Э.Энэрэл

相关新闻