Монголын бэндичид хэсэгтээ тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТШведийн Троллхэттан хотноо болж буй Бэндигийн ДАШТ-д оролцож байгаа манай бөмбөгтэй хоккейн баг тамирчид гурав дахь хожлоо авсан байна.
Бэндигийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн “A” хэсэгт багтсан Монголын шигшээ өчигдөр Унгарын шигшээ багийг 9:5-аар хожиж гурав дахь ялалтаа авч чадлаа.
Манай баг Япон, Унгар, Украины багуудтай энэ хэсэгт багтаж бүх өрсөлдөгчдөө ялж хэсэгтээ нэгдүгээр байрт шалгарч, дараагийн тоглолтод "Б" хэсгээс дөрвөөр гарсан Голландын шигшээ багтай хүч, ур чавдараа сорихоор болжээ. Тус тоглолт өнөөдөр 14:30 цагаас эхлэх юм.
Д.Өлзий