Монгол Улсын шүүх 2016 онд 5762 хэргийг хянан шийдвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШЕЗ-ийн сар бүрийн "Нээлттэй шүүх" ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр өөрийн байрандаа хийв. Энэ хурлаар ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
2016 онд шүүхийн байгууллагууд ачаалал ихтэй ч амжилттай ажиллажээ. Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 14,7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо мөн адил хувиар буурсныг онцлов. Т.Мэндсайханы мэдээлснээр, Монгол Улсын шүүх 2016 онд нийт 5762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 6566 хүнийг гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож ял шийтгэл оногдуулав. Гэмт хэргийн улмаас нийтдээ 15 тэрбум 230 сая 342 мянга 818 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 526 хүний амь хохирч, 1218 хүний биед гэмтэл учруулжээ. Мөн хүнийг санаатай алах гэмт хэрэг 152 байгаа нь 34 хэргээр буурсан байна. ерөнхийдөө гэмт хэргүүд буурсан дүнтэй эерэг хандлага ажиглагдсан. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэрэг 153 бувюу 12 хэргээр, танхайрах гэмт хэрэг 541 буюу 82 хэргээр, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 634 буюу 116 хэргээр тус тус буурчээ. Харин мансууруулах болон сэтгэцэд нөлөлөөх эм, элдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 76,1 хувиар, ял шийтгүүлсэ нхүний тоо 81,5 хувиар өссөн нь анхаарал татна. Ийм хэрэг өмнөх оныхоос 32 хэргээр өсчээ. Бас бусдын биемахбодид санаатай гэмтэл учруулах, хүчиндэх гэт хэрэг өссөнийг анхааралтай. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэ нхүний тоо 1,7 хувиар өссөн байна. Бас л орхиж боломгүй тоо хэлсэн нь, гэмтх эрэг давтан үйлдэх, бүлэглэж гэмт хэрэг үйлдэх явдал ихэсчээ. Гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүний тоо ч өссөнийг анхааруулав. Мөн дээд боловсролтой болон бүрэн дунд боловсролтой хүн гэмт хэрэг үйлдэх нь 0,7-1,4 хувиар өсчээ. Цагдан хорих зөвшөөрлөөр 3642 хүн буюу 415 хүнээр өссөний цаад шалтгааныг судалж, болж өгвөл цагдан хорих явдлыг багасгахад анхаарна гэдгээ Т.Мэндсайхан мэдэгдлээ.
Судлагаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах иргэний болон захиргааны, давж заалдах болоод эвлэрүүлэн зуучлах хэргийн талаар мэдээлэв. Түүний өгсөн тоо баримтаас дурдая. 2016 онд нийт 64030 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 11225 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр буцаах, харьяаллын дагуу шилжүүлэснээр 46173 хэргийг хянан шийдвэрлэж, 6632 хэргийн үлдэгдэлтэй явна. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тоо өмнөх оныхоос 5499-ээр нэмэгджээ. Иргэний хэргийн дотор худалдан авах болон арилжаатай холбоотой маргаан 1810 хэргээр буюу 32,1 хувь, зээлийн гэрээний маргаан 1184 буюу 19,1 хувь, банк, зээл олгосон этгээдээс олгох зээлтэй холбоотой маргаан 554 буюу 30,7 хувь, ажлаас үндэслэлгүй халсан болон цалин хөлсний маргаан 230-300 буюу 33-57 хувь тус тус өссөн байна. Захиргааны хэргийн хувьд өнгөрсөн онд нийт 3234 хэрэг, нэхэмжллэ хүлээ навснаас 810-ийг татгалзах, буцаах ажиллагаа хийж, 1780 хэргийг хянан шийл\джээ. Одоо үлдэгдэл нь 644 байна. Энэ жилийн хувьд УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуультай холбоотой 187 хэрэг шйидвэрлэсэн онцлогтой байгааг онцлон дурдав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн 1822, иргэний 3108, захиргааны 1460, нийт 6390 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүх эрүүгийн 448, иргэний 1655, захиргааны 548, нийт 2651 хэжргийг хянан шийдвэрлэжээ. Эвлэрүүлэн зуучлахаар дамжсан эвлэрэл өссөн сайн мэдээ байна. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдад 15326 өргөдөл ирүүлснээс 12589 маргааныгзуучилж, 8908 маргааныг эвлэрүүлжээ. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын шүүхээс 15 тэрбум 105 сая 647 мянга 880 төгрөгийг төрийн санд оруулсан нь шүүх амжилттай ажилласных. Үүнээс тэмдэгтийн хураамжаар 13 тэрбум 826 сая 123 мянга 448 төгрөг, торгох ялаар 983 сая 923 мянга 582 төгрөг, захиргааны зөрчлийн торголтоор 191 сая 562 мянга 940 төгрөг, эд хөрөнгө хураах ялаар 104 сая 37 мянга 910 төгрөг тус тус хураамжлан төрийн сангаа арвижуулсныг дуулгая.
Ж.Батсайхан