Чөлөөт бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагчдыг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-01 11:32:50

БСШУСЯ-наас зарласан Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах журмаар чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт болж, хамгийн өндөр оноотой дасгалжуулагчдыг тодрууллаа.

2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр МЧБХ-ны Сургалт дасгалжуулалт, техникийн түр зөвлөлөөс зохиосон шалгаруулалтад чөлөөт бөхийн 11 дасгалжуулагч мэргэжлийн ур чадварын шалгалт болон шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулах журмын хоёрдугаар бүлгийн шалгалтаас бусад шаардлагын дагуу болов.

Хамгийн өндөр оноо авсан дасгалжуулагчдаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Батзориг, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар “Хасу Мегастар” клубын дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Хангарьд” клубын дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарыг тус тус шалгаруулжээ.

Тэдний нэрсийг спортын үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүлэх юм. “Токио-2020” олимпийн наадамд бэлтгэх цикл-д ажиллах чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтаар шалгарч сонгогдоод байгаа дасгалжуулагчдыг БСШУСЯ-ны ҮШБ-ийн орон тооны бус зөвлөл эцэслэн батлах юм.

Д.Өлзий

相关新闻