Гэрэл зурагчид мэдлэгээ сэлбэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн “Дорнын говийн тусгал” ГЗХ-ноос санаачилж гэрэл зэрэг сонирхогчдод зориулсан гэрэл зургийн анхан шатны түргэвчилсэн сургалтыг энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-ны хооронд Сайншанд хотноо зохион байгуулжээ.
Сургалтаар төрийн байгууллагуудын вэб хөгжүүлэгч, гэрэл зураг авдаг, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнууд болон гэрэл зураг сонирхогчдод зориулсан шаардлагатай онолын, практик хичээлийг мэргэжлийн багш заасан байна.
Сургалтыг МГЗНХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн, мэргэжлийн гэрэ зурагчин В.Баттулга удирдан явуулсан бөгөөд нийт 15 орxим хүн сургалтад оролцсон байна.
Дашрамд дурдахад энэ онд Дорнын говийн гэрэл зургийн холбооноос гэрэл зураг сонирхогчдын дунд уралдаан, аялал, нөрсөг уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Х.Эрдэнэбулган