АН-ын бүлгийн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргын болон Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. Мөн энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэнэ. УИХ-ын түвшинд ярьж буй хамгийн чухал асуудал бол энэ оны төсвийн тодотгол, мөн ирэх оны төсөв юм. Энэ асуудлыг тус бүлэг голлон ярилцах гэнэ.
УИХ дахь МАН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг хараахан хуралдаанаа эхлээгүй байна. Бие даагч гишүүд 11 цагаас хэвлэлийн хурал хийх аж.
Б.Туул